images

ТАЙЛАНДЫН ИРГЭД ЦАХИЛГААН ХӨДӨЛГҮҮРТ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ АВЧ БАЙГААГИЙН ЦААНА ТҮЛШНИЙ ҮНЭ ИХЭЭР НӨЛӨӨЛЖ БАЙНА

МЭДЭЭ

2024-01-19

191

Тайландын Хөгжлийн удирдлагын үндэсний институт болон цахилгаан хөдөлгүүрт тээврийн хэрэгсэл үйлдвэрлэгч “Great Wall Motor” компаниас 30-60 нас хүртэлх 1,000 жолоочдын дунд судалгаа явуулав. Судалгаанд оролцогчдын 200 нь цахилгаан хөдөлгүүрт тээврийн хэрэгсэл эзэмшдэг бөгөөд үүний 34.1 хувь нь цахилгааны төлбөр харьцангуй хямд, харин 18.9 хувь нь цахилгаан хөдөлгүүрт тээврийн хэрэгсэл нь байгаль орчинд ээлтэй гэв. Судалгаанд оролцсон бензин, эсхүл дизель хөдөлгүүрт тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн дийлэнх буюу 81.3 хувь нь ойрын ирээдүйд цахилгаан хөдөлгүүрт тээврийн хэрэгсэл худалдаж авахаар төлөвлөж байгаа ба энэ нь 1. Хямд өртөгтэй (89.4%), 2. Байгаль орчинд ээлтэй (72.3%), 3. Орчин үеийн техник, технологи (49.9%)-оор тоноглогдсон гэж үзэж байна. Түүнчлэн цахилгаан хөдөлгүүрт тээврийн хэрэгсэл худалдаж авахаар төлөвлөж буй судалгаанд оролцогчид 700,000-900,000 тай баат буюу 25,000 орчим ам.долларын үнэ бүхий тээврийн хэрэгсэл худалдаж авах сонирхолтой байгаа бол эдгээрийн 83.1 хувь нь БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаан хөдөлгүүрт тээврийн хэрэгслийг сонгож байгаагаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: Nation Thailand