images

ХИЙМЭЛ ОЮУН УХААН ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМААР ХЭЛЭЛЦЭГДЭХ АСУУДЛЫН НЭГ БАЙНА

МЭДЭЭ

2024-01-17

186

Ерөнхий сайд Сетта Тависин Давос хотноо болж буй “Итгэлцлийг сэргээх нь” сэдвийн дор болж буй 54 дэх удаагийн Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор Швейцарийн Холбооны Улсад хүрэлцэн ирээд байна. Тайландын Хаант Улс тус чуулга уулзалтад 12 дахь жилдээ оролцож байгаа бөгөөд Ерөнхий сайд Сеттад тус улсад хөрөнгө оруулалт татах талаар дэлхийн удирдагчидтай уулзаж, яриа хэлэлцээ хийх бас нэгэн боломжийг олгож байна.

Геополитикийн ширүүн зөрчилдөөн, хиймэл оюун ухаан (AI)-ы технологийн хөгжил дэвшил ихээхэн ач холбогдолтой болж байна. Хиймэл оюун ухаан нь дэлхийг өөрчилсөн бөгөөд улс төр, эдийн засаг, хиймэл оюун ухаан, байгаль орчны асуудлыг хөндөж ярих энэхүү уулзалтын үндсэн дөрвөн сэдвийн нэг юм. Гол сэдэв нь хуваагдмал дэлхийд хамтын ажиллагаа, тогтвортой байдалд хүрэх, шинэ эрин үед эдийн засгийн өсөлт, ажлын байр бий болгох, хиймэл оюун ухаан эдийн засаг, нийгмийн хөдөлгөгч хүч болох, уур амьсгал, байгаль орчин, эрчим хүчний урт хугацааны стратеги зэрэг асуудал багтаж байна. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт өнгөрсөн жилийн 11 дүгээр сард болсон “Хиймэл оюун ухааны засаглалын дээд хэмжээний уулзалт”-аар хиймэл оюун ухааны ач холбогдлыг онцлон авч үзсэн. Энэ жилийн хувьд хиймэл оюун ухаан нь эдийн засаг, нийгмийн хөдөлгөгч хүч гэдэг нь хамгийн чухал сэдвийн нэг бөгөөд ажил эрхлэлт, ажлын ур чадвараас эхлээд засаглал хүртэлх асуудал хэлэлцүүлгийн гол сэдэв байх юм.

Эх сурвалж: The Nation Thailand