images

“ТАЙЛАНДЫН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛ” КОМПАНИ ЭНЭ 2024 ОНД 8 САЯ ОРЧИМ ХЯТАД ЖУУЛЧИН ХҮЛЭЭЖ АВАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

МЭДЭЭ

2024-01-05

202

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэд энэ оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Тайландын Хаант Улсад визгүй зорчих боломжтой болсонтой холбогдуулан тус улсын “Тайландын Нисэх онгоцны буудал” компанийн Ерөнхийлөгч Керати Кижманават энэ 2024 онд 8 сая хятад жуулчин хүлээн авахаар төлөвлөж байгаагаа мэдэгдэв. Тэрбээр Зам, тээврийн сайд Сурия Жунгрунгеангкит Суварнабум, Дон Муеанг, Чианг Май, Чианг Рай, Пукет, Хат Яай зэрэг олон улсын нисэх онгоцны буудлын бэлэн байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгосныг тэмдэглэж, цаашид Тайландын Аялал жуулчлалын газартай хамтран гадаадын жуулчдыг татах кампанит ажил хэрэгжүүлэхээр ажиллаж байгаагаа мэдэгдэв. Тус улс өнгөрсөн 2023 онд 3.5 сая хятад жуулчин, 4.4 сая малайз жуулчин хүлээж авсан бол коронавируст цар тахлын өмнө буюу 2019 онд нийт 40 сая гадаад улсын жуулчин хүлээн авснаас 11.1 сая нь хятадын жуулчид байсан болно.

Эх сурвалж: Bangkok Post