images

БАЙГАЛИЙН ХИЙН ХӨДӨЛГҮҮРТ АВТОБУСЫГ АШИГЛАЛТААС ГАРГАНА

МЭДЭЭ

2024-01-05

186

Тайландын Хаант Улсын “Thai Smile Bus” компанийн гүйцэтгэх захирал Кулпорнпат Вонгмажарапиня Тайландын цэвэр агаар, байгаль орчны тогтвортой байдлыг дэмжих бодлогын хүрээнд өөрийн эзэмшлийн 350 ширхэг байгалийн хийн хөдөлгүүрт автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнээс гаргаж, улмаар 1000 ширхэг цахилгаан хөдөлгүүрт автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглахаар болсныг мэдэгдэв. Өнөөдрийн байдлаар тус компани нийслэл Бангкок хотын 123 чиглэлд нийт 2100 ширхэг цахилгаан хөдөлгүүрт автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглаж байгаа бөгөөд өдөрт 250,000-280,000 зорчигч тээвэрлэдэг байна. Түүнчлэн тус компани энэ оны 1 дүгээр улиралд Чао Праяа голын Сатон – Рама 7 чиглэлд зорчигч тээврийн “Metro Line” усан завийг нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглахаар төлөвлөж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 35 ширхэг цахилгаан хөдөлгүүрт зорчигч тээврийн усан завь Чао Праяа голд нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглагдаж байна.

Эх сурвалж: Bangkok Post