images

ТАЙЛАНДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗӨВЛӨЛ "НОГООН" ҮЙЛДВЭРЛЭЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

МЭДЭЭ

2023-12-25

222

Тайландын Хөрөнгө оруулалтын зөвлөл (Board of Investment) ойрын дөрвөн жилийн (2024-2027) стратеги төлөвлөгөөгөө танилцуулж, био, дугуй болон "ногоон" (Bio, Circular, Green) үйлдвэрлэлд хөрөнгө оруулалтыг дэмжихэд чиглэж байна.

Пүрэв гарагт Бангкок хотноо болсон “Go Thailand: Ногоон эдийн засаг-Газрын гүүр” форумын үеэр Хөрөнгө оруулалтын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Нарит Тердстеерасукди хэлэхдээ, био, дугуй болон “ногоон” үйлдвэрлэлд анхаарал хандуулах нь бизнесийн үйл ажиллагааны тогтвортой байдлын дэлхийн чиг хандлагатай нийцэж байна гэв.

Хөрөнгө оруулалтын зөвлөл”-ийн гадаадад зохион байгуулсан үзэсгэлэнгийн үйл ажиллагаанаас бид гадаадын хөрөнгө оруулагчид хүлэмжийн хийг бууруулах, үйл ажиллагаандаа цэвэр эрчим хүч ашиглахыг чухалчилдаг болохыг олж мэдсэн” гэж Нарит мэдэгдэв.

"Энэ чиг хандлага нь ирэх таван жилийн хөрөнгө оруулалтын дүр төрхийг тодорхойлохын зэрэгцээ бусад гадаад хүчин зүйл ч үүнд нөлөөлнө" гэж Нарит хэлэв. Эдгээр хүчин зүйлсэд уур амьсгалын өөрчлөлт, геополитикийн зөрчил, технологийн дэвшил, хүн ам зүйн бүтэц, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллөөс үүдэн үндэсний татварын бодлогод өөрчлөлт орсон зэрэг багтаж буйг онцлов.

Тус агентлаг био, дугуй, ногоон хөрөнгө оруулалтыг одоогийн нийт хөрөнгө оруулалтын 21%-аас 2027 он гэхэд 24%-д хүргэснээр тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 3.4-өөс 4.4 их наяд баат (127 тэрбум ам.доллар) болж өсөхийн сацуу Тайландын Хаант Улсыг био, дугуй болон ногоон эдийн засгийн АСЕАН-ны төв болгох болно гэж тус агентлаг үзэж байна.

Нарит мөн Японы долоон автомашин үйлдвэрлэгч компанид Тайландад ирэх таван жилд хөрөнгө оруулал хийх төлөвлөгөөг санал болгож байгаа бөгөөд нийт хөрөнгө оруулалтын хэмжээ нь 150 тэрбум баат (4.33 тэрбум ам.доллар) бөгөөд цахилгаан автомашин (EV) үйлдвэрлэлд шилжиж байгааг онцолсон.

Эдгээр компаниуд нь Toyota, Mitsubishi, Honda, Isuzu, Suzuki, Nissan, Mazda юм. Эдгээр компани нь Тайландын Хаант Улсын Ерөнхий сайд бөгөөд Сангийн сайд Сетта Тависиныг өнгөрсөн долоо хоногт Токиод хотноо болсон Япон-АСЕАН-ны 50 жилийн ойн дээд хэмжээний уулзалтад оролцох үеэр бизнесийн хэлэлцүүлэгт оролцсон юм.

Panasonic, Kubota, Mitsui зэрэг бусад компани нь автомашины үйлдвэрлэлд шууд оролцдоггүй ч батерей үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн машин механизм, тогтвортой агаарын тээврийн түлш зэрэг био, дугуй болон ногоон үйлдвэрлэлд холбоотой салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байгааг Нарит Тердстеерасукди нэмж хэлэв.

Эх сурвалж: Nation Thailand