images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СЕТТА ТАВИСИН АСЕАН-ЯПОНЫ ХАРИЛЦААГ ОЙРТУУЛАХЫГ ЭРМЭЛЗЭЖ, НҮҮРСТӨРӨГЧИЙН ЯЛГАРЛЫГ ТЭГЛЭХ САНААЧИЛГЫГ ДЭМЖИЖ БАЙНА

МЭДЭЭ

2023-12-18

186

АСЕАН – Японы харилцаа тогтоосны 50 жилийн ойн дээд хэмжээний уулзалтад Тайландын Хаант Улсын Ерөнхий сайд Сетта Тависин цэвэр эрчим хүч, Азийн нүүрстөрөгчийн ялгарлыг тэглэх нийгэмлэгийн санаачилга (Asia Zero Emission Community)-ыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн гэж Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Чай Вачаронке мэдэгдэв.

Хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр Ерөнхий сайд Сетта Тависин АПЕК-ийн санаачилга болон АСЕАН-ны уур амьсгал, байгаль орчны стратегийн хөтөлбөрийг дэмжихэд бэлэн, цэвэр эрчим хүчний шилжилтийн үед АСЕАН-д дэмжлэг үзүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн Япон Улсад талархал илэрхийлсэн байна.

Түүнчлэн нүүрстөрөгчийн ялгарлыг тэглэх санаачилгын хүрээнд Тайландын Хаант Улс цэвэр эрчим хүч үйлдвэрлэж, цахилгаан машин үйлдвэрлэх бүс нутгийн төв болохоо мэдэгдсэн. Түүгээр ч зогсохгүй Тайландын Хаант Улсын Засгийн газар нүүрстөрөгчийн ялгарлыг тэглэх санаачилгын хүрээнд тогтвортой байдалтай холбоотой бонд гаргах ажээ.

Эх сурвалж: Nation Thailand