images

100 ГАРУЙ РОХИНЖА ДҮРВЭГСЭД ИНДОНЕЗИД ГАЗАРДАВ

МЭДЭЭ

2023-12-04

138

Бямба гарагт Индонезийн баруун мужид хүүхэд, эмэгтэйчүүдээс бүрдсэн 100 гаруй рохинжа дүрвэгсэд газардахад нутгийн иргэд дүрвэгсдийг далайд буцаана гэж заналхийлжээ. НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газрын мэдээлснээр өнгөрсөн сард 1000 гаруй рохинжа дүрвэгч Ачех мужид ирсэн нь 2015 оноос хойш Индонезид ирсэн рохинжа дүрвэгсдийн хамгийн том давалгаа болж байна. Исламын шашинт рохинжа нар Мьянмартаа хүчирхийлэл, зэвсэгт мөргөлдөөнд өртөж байгаа бөгөөд Малайз, эсхүл Индонезид хүрэхийн тулд жил бүр олон мянган хүн амь насаа эрсдэлд оруулан байж завиар далайг гаталж байна.

Арван нэгдүгээр сарын 14-нөөс хойш арав гаруй завь Ачех мужид ирсэн бөгөөд нутгийн зарим иргэд ирсэн завийг далайд буцааж, эргийн эргүүлийн ажиллагааг эрчимжүүлсэн ч ирж буй дүрвэгсдийн тоо багасахгүй байна. Сүүлд ирсэн дүрвэгсдийг нүүлгэн шилжүүлэхгүй бол далайд буцаана, гэхдээ энэ хугацаанд эрүүл мэндийн тусламжийг тэд нарт үзүүлнэ” гэж Ие Мүүлээ тосгоны удирдагч Дофа Фадли мэдэгдэв.

Эх сурвалж: Jakarta Post