images

БНХАУ-ЫН HOZON EV АНХНЫ ГАДААД ДАХЬ ҮЙЛДВЭРЭЭ ТАЙЛАНДАД НЭЭВ

МЭДЭЭ

2023-12-06

185

Тайландын Засгийн газар нүүрстөрөгчөөс ангид байх зорилтынхоо хүрээнд батарейгаар ажилладаг цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэхээр зорьж байгаатай холбогдуулан Neta Auto компани нь Тайландад анхны гадаад улс дахь цахилгаан автомашины үйлдвэрийнхээ үйлдвэрлэлийг эхлүүлэв.

Энэхүү үйлдвэр нь жилд 20,000 автомашин үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд 2024 оны эхний улиралд томоохон хэмжээний үйлдвэрлэл эхлүүлэхээр төлөвлөж байгаа гэдгийг БНХАУ-ын автомашин үйлдвэрлэгч Hozon New Energy Automobile компанийн цахилгаан автомашины брэнд Neta Auto-аас мэдээлсэн байна.

Өнгөрсөн Пүрэв гарагт Тайланд дахь үйлдвэрээс гарсан анхны автомашин нь Neta V-II цахилгаан кроссовер байсан бөгөөд үүнийг Neta Auto-аас тус компанийн олон улсад өргөжих стратегийн нэг "чухал алхам" болсныг тэмдэглэжээ. Тус компани нь Тайланд болон АСЕАН-ы бусад оронд өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах зорилгоор илүү цэвэр цахилгаан машин үйлдвэрлэхээр зорьж байгааг мэдэгдсэн байна.

Тайланд Улс нь цахилгаан автомашин руу шилжих ажлыг эрчимжүүлж байгаа бөгөөд 2030 он гэхэд тус улсад үйлдвэрлэсэн автомашины 30 хувийг утаагүй автомашин болгох зорилтыг Засгийн газраас тавьсан байгаа тул БНХАУ-ын цахилгаан машин үйлдвэрлэгчдийн хөрөнгө оруулах хүсэлтэй улс болоод байна. Тус улс нь 2050 он гэхэд нүүрсхүчлийн хий ялгаруулдаггүй, 2065 он гэхэд тэг-нүүрстөрөгч ялгаруулдаг байх үүрэг амлалт өгсөн юм.

Эх сурвалж: Nikkei Asia