images

ИНДОНЕЗ УЛС ТАЙЛАНДЫН ЦАГААН БУДААНЫ ХАМГИЙН ТОМ ИМПОРТЛОГЧ БОЛЖЭЭ

МЭДЭЭ

2023-12-06

214

Эль Нино байгалийн гамшигт үзэгдлийн улмаас ган, борооны улирал хойшилсноос үүдэн Тайландын будааны Индонез руу экспортлох хэмжээ сүүлийн хэдэн сарын хугацаанд огцом нэмэгдсэн байна.

Тайландын Худалдааны дэд сайд Нафинторн Срисанпанг энэ Мягмар гарагт хэлэхдээ, Индонезийн будаа тариалдаг бүс нутагт, ялангуяа Ява болон Өмнөд Суматрагийн зарим хэсэгт ган нөлөөлжээ. Өндөр уулархаг газрын тариаланчид эрдэнэ шиш зэрэг ус бага хэрэглэдэг үр тариа тариалахаас өөр аргагүйд хүрсэн гэдгийг тэрбээр мөн хэлэв. Тэрбээр хэлэхдээ, Индонез өнгөрсөн онд Тайландын будаа импортлогчдын жагсаалтад 20 дугаарт орж, 42.24 сая ам.долларын (1.48 тэрбум бат) үнэ бүхий 91,714 тонн будаа захиалсан байна. Харин энэ оны эхний 10 сард энэ хэмжээ эрс нэмэгдэж, 1,05 сая тонн будаа буюу 523,45 сая ам.доллар (18,42 тэрбум бат) болжээ.

"Индонез одоо Тайландын цагаан будааны зах зээлийн нэгдүгээрт орж байна" гэдгийг тэрбээр хэлээд Индонезид импортолж буй будааны ихэнх хувийг цагаан будаа эзэлж байгааг мэдэгджээ. Тайландын энэ оны 1 дүгээр сараас 10 дугаар сарын хооронд экспортлосон будааны хэмжээ 6.92 сая тонн буюу 3.96 тэрбум ам.долларт (139.80 тэрбум бат) хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 11.4 хувь болон 24.7 хувиар тус тус өссөн байна. Тус улсын цагаан будааг импортлогч эхний таван улсад  Индонез, АНУ, Өмнөд Африк, Ирак, БНХАУ орж байна.

Эх сурвалж: The Nation Thailand