images

БҮГД НАЙРАМДАХ ИНДОНЕЗ УЛС АНУ, БНХАУ, БНЭУ ЗЭРЭГ ДЭЛХИЙН 20 УЛСЫН ИРГЭДИЙГ ВИЗИЙН ШААРДЛАГААС ЧӨЛӨӨЛНӨ

МЭДЭЭ

2023-12-07

180

Бүгд Найрамдах Индонез Улсын Засгийн газраас аялал жуулчлал, эдийн засгийг эрчимжүүлэх зорилтын хүрээнд АНУ, БНХАУ, Австралийн Холбооны Улс, БНСУ, ХБНГУ, ИБУИНХУ, БНФУ, БНЭУ зэрэг дэлхийн 20 орчим улсын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлөхөөр төлөвлөж байгааг тус улсын Аялал жуулчлалын сайд Сандиаго Уно мэдэгдэв. Тэрбээр тус улсын Засгийн газар ойрын хугацаанд визийн шаардлагаас чөлөөлөх улсын жагсаалтыг эцэслэн батлах бөгөөд визийн шаардлагаас чөлөөлөх асуудлыг эдийн засаг, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх зорилтын хүрээнд шийдвэрлэхийг тус улсын Ерөнхийлөгч Жоко Видодо үүрэг болгосныг онцлов. Дэлхий даяар тархсан ковид-19 цар тахлын өмнө тус улсад 16 сая орчим гадаад улсын иргэн зорчсон бол энэ 2023 оны 01-10 дугаар сард 9.49 сая жуулчин ирсэн нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 124.3 хувиар өссөн үзүүлэлт юм. Тус улс ирэх 2024 оноос эхлэн БНХАУ-ын иргэдийг 30 хоногийн хугацаанд визгүй зорчуулахаар холбогдох бэлтгэлийг хангаж байна.

Эх сурвалж: Reuters