images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД “ТЕСЛА” КОМПАНИЙН ЗАРИМ УДИРДАХ АЛБАН ТУШААЛТАНД ТАЙЛАНДЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН БҮСИЙГ ТАНИЛЦУУЛАВ

МЭДЭЭ

2023-12-07

229

Тайландын Хаант Улсын Ерөнхий сайд Сретта Тависин хөрөнгө оруулалт татах зорилгоор “Тесла” компанийн зарим удирдах албан тушаалтанд тус улсын аж үйлдвэрийн бүсийг танилцуулснаа өнгөрсөн Пүрэв гарагт мэдэгдэв. Тэрбээр тус компани Тайландад 320 га газарт цахилгаан хөдөлгүүрт тээврийн хэрэгсэл үйлдвэрлэх үйлдвэр байгуулах боломжийг эрэлхийлж байгааг онцлов. Ерөнхий сайд Сретта Тависин өнгөрсөн 08 дугаар сард “Тесла” компанийн гүйцэтгэх захирал Илон Маск-тай биечлэн уулзсан байдаг. Тайландын Хаант Улс нь Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хоёр дахь томоохон эдийн засагтай улс бөгөөд тус улсад Япон Улсын тээврийн хэрэгсэл үйлдвэрлэгчид, тухайлбал “Toyota Motors Corp., “Isuzu Motors” болон “Honda Motor зэрэг компани сүүлийн хэдэн арван жилийн турш үйл ажиллагаа явуулж байна. Тус улс 2030 он гэхэд жил бүр үйлдвэрлэж буй 2.5 сая тээврийн хэрэгслийн 1/3-ийг цахилгаан хөдөлгүүрт тээврийн хэрэгсэл болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Эх сурвалж: Reuters