images

ТАЙЛАНДЫН ФЕРМИЙН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН ТӨМӨР ЗАМААР ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД ГАРГАНА

МЭДЭЭ

2023-12-11

182

Тайландын Multimodal Logistics, Фермерийн зах зээлийн байгууллага болон Pan-Asia Silk Co Ltd хамтран хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортлох төмөр замын тээврийн үйл ажиллагааны сүлжээг эхлүүлсэн бөгөөд БНХАУ, ОХУ болон ЕХ-той холбох ажээ.

Анхны аялал нь Тайландын фермийн бүтээгдэхүүнийг Хятадын Чэнду хот руу тээвэрлэж, улмаар Европын холбоо руу анх удаа төмөр замаар тээвэрлэх юм. Ням гарагт Мап Та Пхут өртөөнөөс хөдөлсөн галт тэрэг 12 дугаар сарын 15-ны өдөр БНХАУ-ын Ченду хотод хүрэх хуваарьтай байна.

Тайланд-Лаос-Хятадын төмөр замын системээр хэрэгжиж буй уг төсөл нь Хятадын “Бүс ба Зам” санаачилгатай нийцэж байгаа бөгөөд мэлрэг цагаан будаа, дуриан жимс, резин зэрэг түүхий эдийг экспортлох төмөр замын тээврийг ашиглан улсын эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулах явдал юм.

Энэхүү санаачилга нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ цэнийг мэдэгдэхүйц нэмэгдүүлж, Тайландын газар тариалангийн салбарын тогтвортой өсөлтийг дэмжиж, ложистикийн үр ашгийг оновчтой болгож, бүтээгдэхүүний чанарыг хадгалж, байгаль орчны тогтвортой байдалд хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

Эх сурвалж: Nation Thailand