images

4 ИХ НАЯД ТАЙ БААТ БУЮУ 114.7 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫГ БИЙ БОЛГОХ ТАЙЛАНДЫН 11 САЛБАР

МЭДЭЭ

2023-12-15

204

Тайландын Хаант Улсын Худалдааны сайд Пхумтхам Вечаяачая тус улсын Засгийн газраас Тайландын соёлын бүтээлч үйлдвэрлэлийг 11 салбараар дамжуулан дэлхийн хэмжээнд сурталчилан таниулж, улмаар 4 их наяд тай баат буюу 114.7 тэрбум ам.долларыг төвлөрүүлэх зорилт тавин ажиллаж байгаагаа “Соёлын бүтээлч үйлдвэрлэлээр дамжуулан бизнес эрхлэгчдийг чадавхжуулах нь” сэдэвт бага хурлын нээлтийг нээж хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв. Тэрбээр Ковид-19 коронавируст цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлсэн сөрөг нөлөө, мөн гадаад улс, их гүрэн хоорондын улс төр, геополитикийн зөрчилдөөн нь дэлхийн эдийн засгийн чиг хандлагад сөрөг нөлөө үзүүлж байгааг тэмдэглээд, тус улс энэхүү сөрөг үр дагаварыг даван туулах, эдийн засгаа удирдан чиглүүлэх зайлшгүй шаардлагатайг илэрхийлэв. Түүнчлэн тус улс “Нэг гэр бүл Нэг соёлын бүтээлч үйлдвэрлэл” бодлогыг хэрэгжүүлж, тус улсын соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэлхий дахинд сурталчилан таниулах, хүлээн зөвшөөрүүлэх санаачилгыг дэвшүүлж байгаа ба энэхүү санаачилгад аялал жуулчлал, баяр ёслол, спорт, хоол, хүнс, кино, үзвэр үйлчилгээ, урлаг, соёл, дуу хөгжим, тоглоом, хувцас урлал зэрэг 11 салбарт 20 гаруй сая ажлын байр бий болгох замаар 114.7 тэрбум ам.долларыг төвлөрүүлэхээр болсныг мэдэгдэв. Тэрбээр ХБНГУ-д өнгөрсөн 10 дугаар сард болсон “Ануга 2023” хоол хүнс, шингэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаанд тус улсын бизнес эрхлэгчид амжилттай оролцож, 5.3 тэрбум тай баат буюу 152 сая ам.долларын худалдааны хэлцэл хийсэн болохыг онцлов.

Эх сурвалж: Bangkok Post