images

ЕРӨНХИЙ САЙД "ТАЙЛАНДЫН БАГ"-Т ХАНДАЖ ЭДИЙН ЗАСГИЙН ДИПЛОМАТ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛЭХИЙГ УРИАЛАВ

МЭДЭЭ

2023-11-22

200

Тайландын Ерөнхий сайд бөгөөд Сангийн сайд Сетта Тависин энэ Мягмар гарагт Тайландын Элчин сайд нар болон консулын ажилтнуудад хандаж эдийн засгийн идэвхтэй дипломат бодлого нь ард түмний амьжиргааг дээшлүүлэх, үндэсний ашиг сонирхлыг бэхжүүлэх стратеги гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.

Тэрбээр Тайландын Гадаад хэргийн яаманд болсон дэлхийн олон улсад суугаа Тайландын Элчин сайд, Ерөнхий консул, Худалдааны атташе, Хөрөнгө оруулалтын атташе нарын 2023 оны уулзалтыгудирдаж, оролцов. Тус уулзалтын үеэр тэрбээр "Тайландын баг" буюу тус улсын Элчин сайд, дипломат, хөдөө аж ахуй, худалдааны атташе нар болон төрийн байгууллагуудын төлөөлөлд хандаж, гадаад бодлогын шинэ эрин үеийн чиг хандлага, стратегийг тодорхойлох, түүнийг бодитой хэрэгжүүлэхэд хамтран ажиллахыг уриалсан байна.

Ерөнхий сайд Сетта үйл ажиллагааны стратеги боловсруулах хоёр чиг үүргийг санал болгов. Эдгээрийн нэгдүгээрт худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих эдийн засгийн дипломат харилцаа байх юм гэв. Тэрбээр “Тайландын баг”-ийг хувийн хэвшилтэй харилцаа холбоотой ажиллаж, зах зээлийн тухай мэдлэг мэдээлэл, эдийн засгийн ойлголтын талаар удирдан чиглүүлж, харилцаатай байхыгхүсэв. Албаныхан Тайландын хувийн хэвшил шуурхай хариу арга хэмжээ авдаг байхын төлөө идэвхтэй ажиллах, гадаадын иргэдэд Тайландад аялал жуулчлал, бизнесийн зорилгоор зочлоход нь дэмжлэг үзүүлэх шаардлагатайг тэрбээр онцолж хэлсэн байна. Мөн Тайландын төвийг сахисан дипломат бодлого, улс бүрийн анд нөхөр гэдэг байр суурийг нотлон илэрхийлэв. Хоёрдахь тулгуур чиглэл нь Тайланд Улсын нэр хүнд, нэгдмэл байдал, гадаад дахь тайчууд болон тайландын бизнес, аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх дэмжлэгтэй холбоотой бөгөөд Ерөнхий сайдын зүгээс мөн эх орныхоо нэр хүндийг хамгаалах, хааны гэр бүлийг хүндэтгэхийг онцолжээ.

Эх сурвалж: The Nation Thailand