images

ТАЙЛАНДЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР: ТАЙЛАНД УЛС 2023 ОНД 25 САЯ ЖУУЛЧИН ХҮЛЭЭЖ АВАХ ЗОРИЛГОДОО ХҮРНЭ

МЭДЭЭ

2023-11-29

178

Энэ оны 1 дүгээр сарын 1-нээс 11 дүгээр сарын 25-ны хооронд Тайландад 24,081,613 гадаадын жуулчин хүрэлцэн ирсэн гэдгийг Тайландын Аялал жуулчлалын газраас энэ Мягмар гарагт мэдээлж, үүнээс зөвхөн 11 дүгээр сард ирсэн гадаадын жуулчдын тоо 100,059 байсан байна. Тайландын Аялал жуулчлалын газрын тэргүүн Тапани Киатфайбол хэлэхдээ, энэ онд ирэх нийт гадаадын жуулчдын тоо зорилтот 25 саяас давна гэдэгт итгэлтэй байна гэж мэдэгдэв. Тэрбээр хэлэхдээ, энэ онд Малайзаас 3.66 сая хүн ирж, гаднаас ирсэн нийт жуулчдаас хамгийн их хувь нэмэр оруулсан бол дараагийн ээлжинд БНХУ (3.03 сая), БНСУ (1.43 сая), Энэтхэг (1.4 сая), ОХУ (1.24 сая)-ын жуулчид тус тус орсон байна. Энэ 11 дүгээр сарын хувьд эхний тавд Малайз (15,467), БНХАУ (11,556), ОХУ (6,538), Энэтхэг (5,842), БНСУ (5,652) оржээ.

Тапани хэлэхдээ, Тайландын Аялал жуулчлалын газар нь Тайландын талаарх ойлголтыг үргэлжлүүлэн сурталчилж, гадаадын иргэдийг татахын тулд жуулчдын аюулгүй байдлыг хангах, нэн ялангуяа БНХАУ-аас жуулчид татахад анхараах болно гэв. Тэрбээр БНХАУ-д хийсэн санал асуулгаар 2023 онд хятадын жуулчдын 81.2 хувь нь аялал жуулчлалд аюулгүй байдлыг чухалчилдаг гэсэн бол энэ нь 2019 онд Ковид-19 цар тахлын өмнөх судалгаагаар 34.7 хувьтай байсныг иш татсан байна.

Эх сурвалж: The Nation Thailand