images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СРЕТТА ТАВИСИН ЗАРИМ УЛСЫН ТӨР, ЗАСГИЙН ТЭРГҮҮНТЭЙ УУЛЗАНА

МЭДЭЭ

2023-11-17

222

Тайландын Хаант Улсын Ерөнхий сайд Сретта Тависин Америкийн Нэгдсэн Улсын Сан-Франциско хотноо болж буй Ази, Номхон далайн Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК)-ын 2023 оны чуулга уулзалтад оролцох үеэрээ энэ Баасан гарагт зарим улсын төр, Засгийн тэргүүн, тэр дундаа Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч Жо Байден-тай хоёр талын уулзалт хийнэ. Тэрбээр Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч Жо Байден, Худалдааны сайд Жина Раймондо, Канад Улсын Ерөнхий сайд Жастин Трюдо, Австралийн Холбооны Улсын Ерөнхий сайд Энтони Албаниз болон Бүгд Найрамдах Перу Улсын Ерөнхийлөгч Дина Болуарте нартай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны зарим асуудлаар хоёр талын уулзалт хийнэ. Тэрбээр өнгөрсөн Лхагва гарагт Япон Улсын Ерөнхий сайд Фумио Кишида-тай хоёр талын уулзалт хийсэн бөгөөд уулзалтаар Япон Улсад дотоод шаталтын хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг Тайландад үйлдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, хоёр улсын бизнес эрхлэгчдийг харилцан визгүй зорчуулах зэрэг тохиролцоонд хүрснээс гадна ирэх 12 дугаар сарын 16-18-ны өдөр Япон Улсын нийслэл Токио хотноо болох “Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллага ба Япон Улс” сэдэвт дээд хэмжээний уулзалтад биечлэн оролцохоо илэрхийлсэн байна. Ерөнхий сайд Сретта Тависин АПЕК-ийн чуулга уулзалтад оролцох үеэрээ Америкийн зарим томоохон аж ахуйн нэгж, байгууллага, тухайлбал “Tesla”, “Amazon Web Services”, Google, Microsoft болон “Citigroup зэрэг томоохон корпорацын төлөөлөлтэй уулзалт хийж, Тайландын Хаант Улсад хөрөнгө оруулахыг уриалсан байна.

Эх сурвалж: Bangkok Post