images

ТАЙЛАНДЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН АЛБАНЫХАН ЕВРОПЫН ОРНЫ ИРГЭДИЙГ 60 ХОНОГ ХҮРТЭЛ ВИЗГҮЙ ЗОРЧДОГ БОЛГОХ ГЭЖ БАЙНА

МЭДЭЭ

2023-11-15

219

Тайландын Аялал жуулчлал, спортын яамнаас дэлхийн 50 гаруй улсын жуулчдыг визгүй зорчих хугацааг 30 хоног байсныг 60 хоног хүртэл болгон сунгах саналыг Засгийн газрын хуралдаанд оруулахаар төлөвлөж байна.

Энэхүү арга хэмжээ нь БНХАУ, Казахстан Улсын жуулчдад таван сар буюу 2024 оны 2 дугаар сар хүртэл визгүй зорчуулах бодлогыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ аялал жуулчлалын салбарыг цаашид улам хөгжүүлэхэд туслах болно гэдгийг салбарын сайд Судаван Вансуфакикосол энэ Даваа гарагт мэдэгдсэн байна. Эхний ээлжинд энэ нь Их Британи, ХНБГУ, Скандинавын улсын болон Казахстан, Узбекистан, Туркменистан зэрэг Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл (ТУХН)-ийн зэрэг Европын улсыг хамрах юм байна. Тэрбээр хэлэхдээ, Европын жуулчид нийт гадаад жуулчдын 20 орчим хувийг эзэлдэг бөгөөд Ази тивээс ирсэн жуулчдын дараа ордог гэсэн байна. 2022 онд Европын жуулчдын дундаж байх хугацаа 18.55 хоног байсан бөгөөд нэг удаагийг аялалд дунджаар 66 мянган бат зарцуулсан байна. Мөн "Энэ жил Европын жуулчдын нэг удаагий аялалд ойролцоогоор 80 мянган бат хүртэл зарцуулж, нэмэгдсэн" гэж хэлжээ.

 

Тайландын Аялал жуулчлалын газраас 2024 онд гадаадын жуулчдаас олох орлогыг 2.5 тэрбум бат хүргэх зорилт тавьсан бол дотоодын жуулчид тус салбарт нэмэлт 1 их наяд бат оруулж, ирэх онд аялал жуулчлалын салбарын нийт орлого 3.5 их наяд бат хүрэх төлөвтэй байна. Тэрбээр хэлэхдээ "2025 онд гадаадын жуулчдаас олох орлогыг 3 их наяд бат хүртэл нэмэгдүүлэхийг зорьж байна" гэв. "Дэлхий дахинаа агаарын тээврийн салбар 2024 оны дунд үе гэхэд бүрэн сэргэж, Европын улсаас Тайланд руу хийх нислэгээ сэргээх төлөвтэй байгаа тул энэ зорилтод хүрэх бүрэн боломжтой" гэж үзэж байгаа ажээ.

Эх сурвалж: The Nation Thailand