images

ЖУУЛЧДЫН ИТГЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛЭХИЙН ТУЛД ХЯТАДЫН ЦАГДАА НАР ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСАД ЭРГҮҮЛ ХИЙХЭЭР БОЛЖЭЭ

МЭДЭЭ

2023-11-13

232

Тайландын Аялал жуулчлалын газрын дарга Тапани Киатфайбул Суварнабум нисэх онгоцны буудалд Ерөнхий сайд Сетта Тависинтэй Ням гарагт уулзав. Уулзалтын гол зорилго нь жуулчдыг тус улсад байх хугацаанд үзүүлэх үйлчилгээний чанарыг хангах болон аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэх явдал байв. Улмаар уулзалтад оролцсоныхоо дараа хятадын цагдаа нарыг эргүүлд гаргахаар болсон тухай мэдэгдэв.

Эдгээр зорилгод хүрэхийн тулд ТХУ-ын аялал жуулчлалын газар болон Аялал жуулчлал, спортын яам нь Төв мөрдөн байцаах товчоо, аялал жуулчлалын цагдаагийн газар хооронд хамтран ажиллах шаардлагатайг Тапани Киатфайбул хэлэв.

Тайландын аялал жуулчлалын томоохон хотод хятадын цагдаагийн албан хаагчдыг эргүүлийн үүрэг гүйцэтгэх талаар хятадын Элчин сайдын яамтай хэлэлцэж байгаа бөгөөд энэхүү үйл ажиллагааг урьд өмнө нь Итали Улсад амжилттай хэрэгжүүлсэн ажээ. Одоогоор аль хотод хятадын цагдаагийн албан хаагчдыг эргүүлд гаргах нь тодорхойгүй байна.

“Тайланд Улсад хятад цагдаагийн албан хаагч байх шаардлагатай, учир нь хятад жуулчдыг хүлээж авахад Тайландын Хаант Улсын зүгээс аюулгүй байдлын арга хэмжээгээ сайжруулж байгаагаа харуулах шаардлагатай" гэж Тапани Киатфайбул онцлов. Өнгөрсөн 10 дугаар сард Бангкок хотын худалдааны төвд 14 настай хүү зэвсэгт халдлага үйлдэж, нэг хятад жуулчны амь насыг хөнөөж, мөн нэг хятад жуулчинг шархдуулсаны улмаас хятад жуулчид ирэх нь багассан юм. Гэсэн хэдий ч энэ оны сүүлийн хоёр сарын хугацаанд нийт 4.4 сая хятад жуулчин хүлээж авахаар бэлтгэж байгаа ажээ.

Эх сурвалж: Nation Thailand