images

ТАЙЛАНД – ИХ БРИТАНИ ХООРОНД САНСРЫН ХҮЧИН ЧАДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗОРИЛГО БҮХИЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ

МЭДЭЭ

2023-11-13

191

Экстар (Excellence Center for Space Technology and Research) нь Их Британийн Ин-спэйс Миссионс Лимитед компанитай хиймэл дагуул, сансрын харилцааны чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.

Ладкрабангийн Олон улсын нисэхийн академийн Монгтут Хааны Технологийн хүрээлэнд харьяалагддаг Экстар компани нь тус улсын сансрын судалгаа, технологийн хөгжлийг хөгжүүлэх зорилготой ажээ. Экстарын дарга, хурандаа Сеттапонг Малисуванэнэхүү түншлэл нь Тайландын сансрын хүчин чадлыг бусад улстай ижил түвшинд байлгах бөгөөд сансар судлалын хөгжилд хувь нэмэр оруулна гэж мэдэгдэв.

Энэхүү түншлэл нь Тайландын Хаант Улсыг бусад улсын адил өөрсдөө хиймэл дагуул бүтээх боломжтой болгож, ирэх оны 3 дугаар сараас ажлаа эхлүүлснээр хоёр жилийн дотор хиймэл дагуул үйлдвэрлэж, гурван жилийн дотор ашиглах зорилт тавьж байгаа юм байна.

Мөн тус төв нь Сансрын хөлгийн комиссын Эдийн засаг, нийгмийн хамгааллын дэд хорооны захиалгаар уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр судалгаа хийж буй гарааны бизнесийг дэмжихээр төлөвлөж байна.

Эх сурвалж: Bangkok Post