images

ХӨДӨЛМӨРИЙН ЯАМ НЬ БНСУ-Д ХУУЛЬ БУСААР ХӨДӨЛМӨР ЭРХЭЛЖ БУЙ АСУУДАЛД АРГА ХЭМЖЭЭ АВНА

МЭДЭЭ

2023-11-06

147

Тай жуулчид Өмнөд Солонгосын цагаачлалын журмыг зөрчсөнөөс үүдээн Тайландын Хөдөлмөрийн яамны зүгээс хууль бус хөдөлмөр эрхэлж буй асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.

Х ( буюу хуучнаар Твиттер) олон нийтийн сүлжээнд #แบนเที่ยวเกาหลี (Солонгост зорчихыг хоригло) болон #ตมเกาหลี (Солонгосын цагаачлалын алба) зэрэг хаштаг агуулсан мэдээ 10 дугаар сарын 23-27-ны өдөр тус бүр 32,000 болон 17,000 давталттайгаар гарсан байна.

Тайландын Хөдөлмөрийн сайд Пипат Ратакитпакан тай жуулчдыг Өмнөд Солонгост хууль бусаар хөдөлмөрлөж болохгүй талаар Ням гарагт Тайландын аялал жуулчлалын агентлагын холбоонд албан бичгээр мэдэгдэж, энэ асуудлаар хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Түүний тооцоолсноор Өмнөд Солонгост "Пи Ной" (бяцхан сүнс) гэгддэг хууль бус хөдөлмөр эрхэлдэг 100,000 гаруй тай ажилчид байгаа нь хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй 93,118 ажилчдаас их байгааг онцолсон юм. Энэ нь Тайланд болон Өмнөд Солонгосын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийг зөрчиж байгааг Хөдөлмөрийн сайд мэдэгдэв. Тай иргэд Өмнөд Солонгост ихэвчлэн аялал жуулчлалын шугамаар зорчин, хууль бусаар хөдөлмөр эрхэлж байгаа юм.

Ийнхүү тай иргэдийг Өмнөд Солонгост хууль бусаар ажиллахаас урьдчилан сэргийлэхийн үүднээс Хөдөлмөрийн яамнаас Суварнабум болон Дон Муэн нисэх онгоцны буудалд тусгай баг байгуулжээ. Мөн Тайландын Хөдөлмөрийн яам Солонгосын Цагаачлалын албатай харилцан мэдээлэл солилцож, тай иргэдийг Facebook, Line зэрэг олон нийтийн сүлжээгээр дамжуулан ажлын байр санал болгох зар сурталчилгаа явуулж байгаа этгээдтэй тэмцэх арга хэмжээ авч байгаа ажээ.

Эх сурвалж: Nation Thailand