images

ЦЭВЭР АГААРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦҮҮЛНЭ

МЭДЭЭ

2023-11-06

193

Байгалийн нөөц, байгаль орчны яамнаас агаарын бохирдолтой тэмцэхийн тулд энэ сарын сүүлээр Цэвэр агаарын тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ.

Уг хуулийн төсөлд олон нийтээс санал авахаар БНБОЯ-ны цахим хуудаст байршуулсан талаар Байгалийн нөөц, байгаль орчны сайд, цагдаагийн генерал Пачарават Вонгсуван мэдээлэв. Улмаар хуулийн төсөлд бусад төрийн байгууллагаас санал авсны дараа 11 дүгээр сарын 21-ний өдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлэх юм байна.

Хуулийн төсөл нь агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд хүнд суртлыг багасгах зорилготой ажээ. Түүнчлэн, хууль батлагдсанаар олон жилийн асуудал болж буй хил дамнасан ой хээрийн түймрээс үүдэлтэй утааны асуудлыг арилгах, агаарын бохирдлыг бууруулахад төр, хувийн хэвшил, иргэдийн оролцоотой зарчмыг хэрэгжүүлэх боломж нэмэгдэх юм.

''Цэвэр агаар бол үндсэн эрх. Агаарын бохирдлыг бууруулах төвийг байгуулж, өдөр бүрийн 08:30 цагт агаарын бохирдлын тайланг гаргахаар бэлтгэж байгаа бөгөөд агаарын бохирдлын нөхцөл байдал хүндрэх тохиолдолд онц байдал зарлана” гэж БНБО-ны сайд Пачарават Вонгсуван хэлэв.

Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгчийн орлогч Кеника Онжит Бямба гарагт олон нийтэд хандахдаа тус яам нь Ерөнхий сайд Сетта Тависины бодлогыг хэрэгжүүлж, агаарын бохирдолтой тэмцэх ажлын нэг гэдгийг дурдсан юм.

Агаарын бохирдолтой тэмцэх төвийг байгуулснаар РМ2.5-ын бохирдлын талаарх мэдээллийг өдөр бүр фэйсбүүк хуудсаараа дамжуулан хүргэх ба PM2.5-ын түвшин аюултай түвшинд хүрсэн үед төвөөс дохиолол өгөх юм.

Эх сурвалж: Bangkok Post