images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫГ ЗОРИХ ЖУУЛЧДЫН ТОО 22 САЯД ХҮРЭВ

МЭДЭЭ

2023-11-03

210

Тайландын Хаант Улс өнгөрсөн 10 сарын хугацаанд 22 сая гаруй гадаад улсын иргэдийг хүлээж авсныг тус улсын Засгийн газрын Хэвлэлийн төлөөлөгч Чай Вачаронке мэдэгдэв. Тэрбээр Тайландын Хаант Улсад Малайз Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Оросын Холбооны Улсын иргэд хамгийн их зорчсон гэдгийг тэмдэглэж, тус улсын визгүй зорчих бодлого жуулчдын тоо нэмэгдэхэд эерэг нөлөө үзүүлснийг онцлов. Өнөөдрийн байдлаар дэлхийн 64 улсын иргэд Тайландын Хаант Улсад 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж байгаа бөгөөд визгүй зорчих хөтөлбөрийн хүрээнд Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын иргэд 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс ирэх 2024 оны 02 дугаар сар дуусталх хугацаанд, харин Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Тайваны иргэд 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс ирэх 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд Тайландын Хаант Улсад визгүй зорчих ажээ. Тайландын Хаант Улсын Аялал жуулчлал, спортын яамны мэдээлснээр өнгөрсөн 10 дугаар сарын 23-29-ний өдөр нийт 505,672 гадаад улсын иргэн тус улсад зорчсон бол Тайландын Аялал жуулчлалын газар энэ 2023 онд 25-28 сая жуулчин хүлээн авах, цаашлаад 2.16 их наяд тай баат буюу 60 орчим тэрбум ам.долларыг тус улсыг зорих жуулчдаас бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Эх сурвалж: Bangkok Post