images

ТАЙЛАНДЫН ЕРӨНХИЙ САЙД БАРЬЦААЛАГДСАН ИРГЭДИЙГ СУЛЛУУЛАХААР ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮНЭЭ ИЛГЭЭНЭ

МЭДЭЭ

2023-10-30

198

ХАМАС-ын дайчдад барьцаалагдсан тай иргэдийг суллуулах асуудлаар Тайландын Засгийн газрын гишүүн Ойрхи Дорнодыг зорихоор бэлтгэж байгаа талаар Ерөнхий сайд Сетта Тависин хэвлэлд мэдээлэл өглөө. Израилийн Батлан ​​хамгаалах хүчин газраар довтолгоо хийхээр төлөвлөж байгаа нь тус бүст байрлаж буй тай иргэдийн хувь заяанд ихээхэн санаа зовних шалтгаан болж байгааг Ерөнхий сайд хэллээ.

Израилд байгаа иргэдийн ихэнх нь Удон Тани мужаас гаралтай ажилчид байгаа тул мужийн эрх баригчид, тус мужийг төлөөлж буй Парламентын гишүүн болон ар гэрийнхэний зүгээс газраар довтолгоо эхлэхээс өмнө иргэдээ аль болох хурдан татах шаардлагатай гэдэг хүсэлт гаргаад байгаа юм.

Засгийн газрын гишүүн барьцаалагдсан тай иргэдийг суллуулахаар ойрын хугацаанд Ойрхи Дорнодыг зорихоор бэлдэж байна гэж Ерөнхий сайд Сетта Тависин хэлсэн ч хэдий ч одоогийн байдлаар ямар сайд гэдэг нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: Bangkok Post