images

СУЛТАН ИБРАХИМ ИСКАНДАР МАЛАЙЗ УЛСЫН ХААНААР СОНГОГДОВ

МЭДЭЭ

2023-10-27

208

Малайз Улсын Султан нар өнөөдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хуралдаж, тус улсыг удирдах дараагийн Хаанаар Жохор мужийн өмнөд бүс нутгийн султан Ибрахим Султан Искандар-ыг сонгосон байна. Малайз Улс нь парламентын засаглалтай ардчилсан улс боловч тус улсын 9 Султан 5 жилийн хугацаанд ээлжлэн Хаан ширээнд заларч, төрийн тэргүүнээр томилогддог өвөрмөц тогтолцоотой улс юм. Хааны Ажлын албаны мэдээлснээр Ибрахим Султан Искандар нь ирэх 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн одоогийн Хаан Аль-Султан Абуллах-ыг залгамжлах ажээ. Ибрахим Султан Искандар нь бусад Султан нартай харьцуулахад улс төрийн талаарх үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдгээс гадна тансаг зэрэглэлийн тээврийн хэрэгслийн цуглуулгатай гэдгээрээ алдартай. Тэрбээр үл хөдлөх хөрөнгийн зах зээлээс уул уурхайн салбар хүртэл олон тооны бизнестэй бөгөөд одоогийн Ерөнхий сайд Анвар Ибрахим-тай сайн харилцаатай ажээ. 

Эх сурвалж: REUTERS