images

ЕРӨНХИЙ САЙД БУЛАНГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН УЛСТАЙ ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛАХ САНАЛЫГ ДЭВШҮҮЛЭВ

МЭДЭЭ

2023-10-22

180

Тайланд Улс Булангийн хамтын ажиллагааны зөвлөл (Gulf Cooperation Council)-ийн гишүүн улстай худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах бодолтой байна гэж Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Чай Вачаронке мэдэгдэв.

Ерөнхий сайд Сетта Тависин Саудын Арабын нийслэл Рияд хотноо зохион байгуулагдсан АСЕАН-БХАЗ-ийн Риядын дээд хэмжээний уулзалтад оролцож, Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж, Ерөнхий сайд Мохаммед бин Салмантай хоёр талын яриа хэлэлцээ хийсэн юм.

Талууд Тайланд-Саудын харилцааг бэхжүүлэх, ялангуяа худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн уулзалтын үеэр Ерөнхий сайд Сетта Тависин олон жилийн өмнө тасарсан дипломат харилцааг сэргээхээр ажиллаж байгаад Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед Бин Салманд талархал илэрхийлсэн байна.

Хоёр улс өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дипломат харилцаагаа сэргээх, ялангуяа худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр олон төсөл хэрэгжүүлсэн. Иймээс Ерөнхий сайд Сетта Тависин Тайланд-БХАЗ-ийн чөлөөт худалдааны бүс байгуулах санал тавьсан гэж Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Чай Вачаронке мэдэгдэв.

Тэрээр Саудын Арабын 2030 оны Рияд Экспо, 2034 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах төлөвлөгөөг Тайландын Засгийн газар мөн дэмжиж байгааг онцлов.

Эх сурвалж: Bangkok Post