images

“ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БИЗНЕСИЙГ СЭРГЭЭН БОСГОХ, ӨРГӨЖҮҮЛЭХ, ӨСӨЛТИЙГ ДЭМЖИХЭД ЧИГЛЭСЭН ЦАХИМ ШИЙДЛҮҮДЭД ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ХӨТӨЛБӨР”-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭВ

МЭДЭЭ

2023-10-17

176

НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комиссын Эмэгтэй бизнес эрхлэгчдийн өсөлтийг дэмжих сан (Women Entrepreneur Growth Fund)-гаас санхүүжүүлэн “Эмэгтэйчүүдийн бизнесийг сэргээн босгох, өргөжүүлэх, өсөлтийг дэмжихэд чиглэсэн цахим шийдлүүдэд тэтгэлэг олгох хөтөлбөр”-ийг манай улсад “IWFCI Mongolia” буюу Олон улсын эмэгтэйчүүдийн Худалдаа, аж үйлдвэрийн холбооны Монгол дахь салбар хэрэгжүүлээд байна. Хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаанд НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комиссын Худалдаа, хөрөнгө оруулалт, инновацын хэлтсийн Технологи, инновац хариуцсан захирал Жонатан Вонг болон Түншлэл хариуцсан захирал Сара Д'Анзео, Европын Сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол дахь захирал Ханнес А.Такаш нар оролцов.

https://www.unescap.org/story/digital-payment-solutions-driving-growth-women-run-businesses-mongolia