images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СРЕТТА ТАВИСИН БНХАУ-ЫН ДАРГА ШИ ЖИНЬПИН-ИЙГ ӨӨРИЙН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙХИЙГ УРИВ

МЭДЭЭ

2023-10-20

191

Тайландын Хаант Улсын Ерөнхий сайд Сретта Тависин 2023 оны 10 дугаар сарын 16-19-ний өдөр БНХАУ-д албан ёсны айлчлал хийв. Айлчлалын үеэр Ерөнхий сайд Сретта Тависин тус улсын дарга Ши Жиньпин-д бараалхаж, хоёр талын уулзалт хийсэн бөгөөд уулзалтаар хоёр улсын төр, Засгийн тэргүүн нар Тайланд-Хятадын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхээ нотолж, хоёр улсын хооронд байгуулсан стратегийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээрийн ач холбогдлыг онцлов. Тэрбээр 2025 онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан өндөр, дээд хэмжээний харилцан айлчлал хийх, энэ хүрээнд тус улсын дарга Ши Жиньпин-ийг өөрийн улсад албан ёсны айлчлал хийхийг урив. Талууд хоёр улсын хамтын ажиллагаа, тэр дундаа цахилгаан тээврийн хэрэгсэл, хагас дамжуулагч, цэвэр эрчим хүч, ногоон эдийн засгийн хөгжлийн загварт худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг дэмжив. Түүнчлэн Ерөнхий сайд Сретта Тависин Тайландын өмнөд хэсэгт хэрэгжүүлж буй хуурай замын гүүрэн төсөл, түүний үр өгөөжийн талаар танилцуулж, энэ төсөлд хөрөнгө оруулалт хийхийг хүсэлт болгосон бол БНХАУ-ын дарга Ши Жиньпин тус улсын хөрөнгө оруулагчид Тайландын том төсөлд хөрөнгө оруулах сонирхолтой байдгийг тэмдэглэв.

Эх сурвалж: Bangkok Post