images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СРЕТТА ТАВИСИН ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЭВ

МЭДЭЭ

2023-10-13

175

Өнгөрсөн Пүрэв гарагт Тайландын Хаант Улсын Ерөнхий сайд Сретта Тависин Израил-ХАМАС бүлэглэлийн хооронд үүсээд буй зэвсэгт мөргөлдөөний үеэр гадаад улсын иргэдээс тус улсын иргэд хамгийн их хохирол амссаныг мэдэгдэж, эмгэнэл илэрхийлэв. Тэрбээр тус бүс нутагт байгаа өөрийн улсын иргэдийг яаралтай татан авах ажлыг зохион байгуулж байгааг тэмдэглээд, энэ хүрээнд дотоодын иргэний агаарын тээвэрлэгчдэд иргэдээ татан авах ажиллагаанд хамтран ажиллахыг хүсэлт болгосон байна. Одоогийн байдлаар тус улсын “Thai AirAsia, “Thai Airways International” болон “Nok Air” зэрэг компани энэхүү ажиллагаанд хамтран ажиллахаа илэрхийлэв. Ерөнхий сайд Сретта Тависин хэлэхдээ, одоо байгаа нөхцөл байдалд өдөрт 200 орчим Тайланд иргэдийг татан авна гэж тооцоолбол тус бүс нутагт хөдөлмөр эрхэлж буй, мөн нутаг буцах хүсэлт гаргасан 6,000 гаруй иргэдийг 1 сарын хугацаанд татан авах боломжтойг мэдэгдэв. Израил-ХАМАС бүлэглэлийн хооронд үүсээд буй зэвсэгт мөргөлдөөний үеэр тус улсын 21 иргэн амь насаа алдсан бол 14 иргэн шархдаж, 16 иргэн барьцаалагдаад байна. Израил Улсад нийт 30,000 орчим Тай иргэн ажиллаж, амьдардаг болно.

Эх сурвалж: Bangkok Post