images

ОЛОН УЛСЫН ХӨЛ БӨМБӨГИЙН ХОЛБОО БУЮУ “FIFA” ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫГ ТУС ХОЛБООНЫ 2024 ОНЫ ИХ ХУРАЛ (КОНГРЕСС)-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ УЛСААР СОНГОВ

МЭДЭЭ

2023-10-06

187

Олон улсын хөл бөмбөгийн холбоо Тайландын Хаант Улсыг тус холбооны 2024 оны их хурлыг зохион байгуулах улсаар сонгож, их хурлаа 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Бангкок хотноо хийхээр болсон нь тус холбооны Зүүн Өмнөд Азийн бүс нутагт хийх анхны хурал болж байгаа аж. Тайландын Хаант Улсын Үзэсгэлэн, яармагийн товчооны Ерөнхийлөгч Чируит Исаранкун На Аюутаяа-гийн хэлснээр Олон улсын хөл бөмбөгийн холбооны 74 дэх удаагийн их хурлыг Бангкок хотын Хатан хаан Сирикит-ийн нэрэмжит үндэсний хурлын төвд зохион байгуулах ба тус холбооны 74 дэх удаагийн их хурлыг зохион байгуулах эрхийг авч чадсан нь тус товчоо, Хөл бөмбөгийн холбоо болон Аялал жуулчлал, спортын яамны хамтын хүчин чармайлт гэдгийг онцлов. Тус улс Олон улсын хөл бөмбөгийн холбооны их хурлыг зохион байгуулснаар цаашид Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн бусад улстай хамтран тус холбооны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг өөрийн улсад зохион байгуулах боломжийг бий болгож байна.  

Эх сурвалж: Bangkok Post