images

БНХАУ-ЫН ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН (EV) СУДАЛГААНЫ ТӨВ ТАЙЛАНДАД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХЭЭР БОЛЖЭЭ

МЭДЭЭ

2023-09-27

177

БНХАУ-ын Автомашины технологи, судалгааны төв (Catarc) нь Тайландад бүс нутгийн төлөөлөгчийн газраа нээхээр төлөвлөж байгаа нь БНХАУ-ын томоохон хөрөнгө оруулалтыг авч ирж, Тайланд Улсыг цахилгаан тээврийн хэрэгслийн (EV) төв болгох байр суурийг нэмэгдүүлэх алхам болж байна. Энэ нь 2030 он гэхэд цахилгаан автомашины үйлдвэрлэлийг нийт үйлдвэрлэлийн 30 хувьд хүргэх "30@30" зорилтыг хэрэгжүүлэх нэмэлт хөрөнгө оруулалтыг тус улсад авч ирэх юм.

Catarc нь БНХАУ-ын засгийн газрын хяналт, хөрөнгийн удирдлагын дор байдаг автомашины томоохон технологийн төв бөгөөд тус улсын төрийн байгууллагад техникийн дэмжлэг үзүүлдэг байгууллага юм. Уг бүс нутгийн төлөөлөгчийн газар нь Тайландад илүү олон БНХАУ-ын цахилгаан автомашины компаниуд болон хөрөнгө оруулагчдыг татах төлөвтэй байгаа бөгөөд энэ нь тус улсыг бүс нутгийн цахилгаан автомашин болон дэвшилтэт тээврийн хэрэгслийн чухал төв болгох юм.

Эх сурвалж: The Nation Thailand