images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ПУКЕТ ХОТОД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД 148 ТЭРБУМ ТАЙ БААТ БУЮУ 4 ОРЧИМ ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ШААРДЛАГАТАЙ

МЭДЭЭ

2023-09-29

195

Тайландын Хаант Улсын Зам, тээврийн яамнаас тус улсын Пукет хотын дэд бүтцийг сайжруулах, ялангуяа жуулчдын ихээр зорчдог арал, амралтын газарт шинээр нисэх онгоцны буудал байгуулах, тус хотыг бүс нутгийн аялал жуулчлалын сүлжээ (hub) болгох зорилт тавьж, энэ хүрээнд 4 орчим тэрбум ам.долларыг ирэх 2024 оны төсөвт нэмж тусгах болсныг тус улсын Зам, тээврийн сайд Сурияа Жунгрунгеангкит онцлон тэмдэглэв. Тэрбээр тус улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх ажлыг эрчимжүүлэхийг зорьж байгаа бөгөөд энэ хүрээнд Пукет хотын хөрөнгө оруулалт, эдийн засаг, үндэсний аюулгүй байдлын чадавхыг нэмэгдүүлэх, мөн газрын болон агаарын тээврийн дэд бүтцийг сайжруулах 4 орчим тэрбум ам.долларын өртөг бүхий 7 төслийг хэрэгжүүлэх ажээ. Тэрбээр зарим төсөл, тухайлбал Пукет руу зорчих хурдны замын төслийг 2026 онд багтаан хэрэгжүүлэхээр зорьж байгааг онцлов.

Эх сурвалж: Bangkok Post