images

ИНДОНЕЗИЙН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ ХЯТАДЫН ЕРӨНХИЙ САЙДТАЙ ӨНДӨР ХУРДНЫ ГАЛТ ТЭРЭГ, ЦАХИЛГААН МАШИНЫ ТАЛААР ЯРИЛЦАВ

МЭДЭЭ

2023-09-18

157

Бүгд Найрамдах Индонез Улсын Дэд ерөнхийлөгч Маруф Амин БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ерөнхий сайд Ли Чянтай уулзаж, өндөр хурдны галт тэрэг, цахилгаан машин зэрэг олон салбарын хамтын ажиллагааны талаар ярилцав.

Ерөнхий сайд Ли Чян “хэрэгжиж буй хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэн хөгжүүлж, тэр дундаа өндөр хурдны галт тэрэг, цахилгаан машин зэрэг тээврийн салбарт ч хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэж найдаж байна" гэж мэдэгдэв.

Дэд ерөнхийлөгч Маруф Амин 9 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл үргэлжлэх 2023 оны Хятад-АСЕАН-ны экспо (CAEXPO) нээлтийн өмнө БНХАУ-ын Ерөнхий сайдтай уулзжээ.

“Мөн бидний дэлхийн хамгийн том халал бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болох мөрөөдлөө биелүүлэхийн тулд индонезийн төрөл салбарт, тэр дундаа халал бүтээгдэхүүнд хөрөнгө оруулах талаар хятадын хөрөнгө оруулагчдыг урьсан” гэж тэрээр тэмдэглэв.

Түүнчлэн талууд мэргэжлийн боловсролын салбарт хамтран ажиллах асуудлаар санал солилцсон байна.

Эх сурвалж: Antara News