images

МАНСУУРУУЛАХ БОДИСЫН ХУУЛЬ БУС НАЙМААТАЙ ТЭМЦЭХ КОЛЛЕЖ БАЙГУУЛАВ

МЭДЭЭ

2023-09-18

204

Чианг Рай хотод шинээр байгуулагдсан Олон улсын мансууруулах бодисын хяналтын коллеж (International Narcotics Control College) нь Меконг дэд бүсийн мансууруулах хууль бус бодисыннаймаатай тэмцэх чиглэлээр хууль сахиулах болон хамтран ажилладаг байгууллагын албан хаагчдыг сургах зорилготой юм.

Меконг бүс нутагт ийм чиглэлээр үйл ажиллагаа явуулах анхны коллеж нь Чианг Саен дүүрэгт Тайландын опиумын музей гэгддэг Опиумын танхимд байрлах ажээ.

Тус коллежийг НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэргийн алба (UNODC) болон Тайландын Мансуурулах бодисын хяналтын газар (Office of Narcotics Control Board) хамтран байгуулсан юм. НҮБ-ын МБГХА-ны Зүүн Өмнөд Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгч мэдээлэхдээ "Бид ОУМБХ-ын коллежид мансууруулах бодисын мэдээлэл, дүн шинжилгээ, хилийн менежмент, прекурсорын химийн хяналт, түүнчлэн мансууруулах бодисын бодлого болон эрэлтийг бууруулах чиглэлээрх сургалтыг санал болгож байна" гэжээ.

Эх сурвалж: Bangkok Post