images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН ЯАМ ИРЭХ ОНД ТУС УЛСЫН 100,000 АЖИЛЧДЫГ ГАДААД УЛСАД АЖИЛ, ХӨДӨЛМӨР ЭРХЛҮҮЛЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА

МЭДЭЭ

2023-09-22

137

Тайландын Хаант Улсын Хөдөлмөрийн яам ирэх 2024 онд тус улсын 100,000 ажилчдыг гадаад улсад ажил, хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байгааг тус яамны Хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга Пайрож Чотикасатейн онцлов. Тэрбээр гадаад улс, тухайлбал Шведийн Хаант Улс, Бүгд Найрамдах Финланд Улс, Израил Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс болон бусад ажиллах хүчний эрэлт, хэрэгцээ нэмэгдэж буй улсад Тай ажилчдыг зуучлах замаар дэмжлэг үзүүлэх, тухайлбал, Саудын Арабын Хаант Улсад эмч, эрүүл мэндийн салбарын, харин Катар Улсад барилга, үйлчилгээ, тэр дундаа нисэх онгоц, төмөр зам зэрэг зам, тээврийн салбарын, Йорданы Хашимитын Хаант Улс болон Бүгд Найрамдах Португал Улсад хөдөө аж ахуйн салбарын ажилчдыг зуучлах зэргээр дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байгааг онцлон тэмдэглэв.

Эх сурвалж: Bangkok Post