images

ЕРӨНХИЙ САЙДЫН НЬЮ-ЙОРКТ ХИЙСЭН АЙЛЧЛАЛ ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛНЭ ГЭЖ ЗАСГИЙН ГАЗРААС МЭДЭГДЭВ

МЭДЭЭ

2023-09-25

189

Ерөнхий сайд Сетта Тависын бусад улсын удирдагчидтай уулзаж, таван удаа илтгэл тавьж, Tesla, Google, Microsoft, Citibank, JP Morgan, Estee Lauder зэрэг томоохон корпорацитай уулзав. Эдгээр компани нь Тайландад илүү их хөрөнгө оруулах сонирхолтой байгааг Ерөнхий сайдын Ажлын албаны хэвлэлийн төлөөлөгч Чай Ватчаронг дурдав.

Гадаадын хөрөнгө оруулагчид Тайландад тус бүр 5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэдэгт Ерөнхий сайд итгэлтэй байгаагаа илэрхийлэхийн сацуу Тайландын компани ирэх жил Нью-Йоркийн хөрөнгийн биржид бүртгүүлнэ гэж найдаж байна гэв.

Мөн Олон улсын хөлбөмбөгийн холбооны төлөөлөлтэй уулзаж, 2032 онд Тайланд Улсад хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах боломжийн талаар ярилцжээ.

Ерөнхий сайдын дараагийн томоохон гадаад айлчлал нь 11 дүгээр сарын 11-17-ны өдөр Сан Франциско хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтад оролцох юм. Энэ нь Тайландын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хөгжлийг дэмжих талбар болно гэж хэвлэлийн төлөөлөгч хэлэв.

Эх сурвалж: The Nation Thailand