images

ЕРӨНХИЙ САЙД ВИЗГҮЙ ЗОРЧИХ ХӨТӨЛБӨРИЙН ДАГУУ ИРЭХ ЗОЧДЫГ УГТАНА

МЭДЭЭ

2023-09-25

132

Ерөнхий сайд Сетта Тависин Даваа гарагт Суварнабум нисэх онгоцны буудалд Хятад, Казахстаныжуулчдыг визгүй зорчуулах Засгийн газрын шийдвэрийн эхний өдрийг тохиолдуулан жуулчдыг угтан авна.

Өнгөрсөн долоо хоногт Royal Gazette төрийн хэвлэлд мэдээлснээр, хятад, казахстаны иргэдэд 30 хоногийн визгүй зорчих хугацааг 9 дүгээр сарын 25-наас 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх юм.

Энэхүү хөтөлбөрийг эхлүүлснээр Тайландын аялал жуулчлалын газар эхний бүлэг визгүй жуулчдыг Суварнабум, Дон Муан, Чианг Май, Пукет зэрэг олон улсын дөрвөн томоохон нисэх онгоцны буудалд угтан авах ёслолыг зохион байгуулна.

Аялал жуулчлал, спортын сайд Судаван Вансуфакикосол хэлснээр жуулчдыг угтан авахдаа самбарбайршуулж, урлагийн тоглолт үзүүлэх юм байна. Мөн жуулчдад тайландын бэлэг дурсгалын зүйл гардуулна гэв.

Эх сурвалж: The Nation Thailand