images

ЦАХИМ АЖ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАР 2027 ОНД ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ 30 ХУВИЙГ ДАНГААР БҮРДҮҮЛНЭ

МЭДЭЭ

2023-09-15

183

Тайландын Үндэсний цахим эдийн засаг, нийгмийн комиссын Ажлын албаны Ерөнхий нарийн бичгийн дарга Путчапонг Нодтайсонг тус Ажлын албаны 2024 оны үйл ажиллагааны  стратеги төлөвлөгөөг танилцуулах үеэрээ цахим аж үйлдвэрлэлийн салбар 2027 онд тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувийг дангаар бүрдүүлнэ гэдгийг онцлов. Тэрбээр тус Ажлын албанаас танилцуулж буй энэхүү стратеги төлөвлөгөө нь Цахим эдийн засаг, нийгмийн яамны “Go Cloud Firstбодлоготой бүрэн нийцэж байгааг тэмдэглээд, энэхүү “Go Cloud First бодлого нь үүлэн технологийн үйлчилгээ үзүүлэгч дотоод, гадаадын аж ахуйн нэгж байгууллагад Тайландад өөрсдийн үүлэн технологийн дэд бүтцийг бий болгох боломжийг олгож байгааг онцлов. Түүнчлэн урьдчилсан судалгаагаар Тайландын төрийн байгууллага дараахь 4 төрлийн үүлэн технологид суурилсан үйлчилгээг үзүүлэхэд ойролцоогоор 800,000 орчим цахим төхөөрөмж (virtual machines) шаардлагатайг тэмдэглэв. Үүнд, 1. Мэдээллийн дэд бүтцийн аюулгүй байдал, 2. Төрийн мэдээлэл, төрийн үйлчилгээ, 3. Өгөгдөл хадгалалт, 4. Өндөр түвшний өгөгдөлд дүн шинжилгээ хийх, эдгээр болно.

Энэхүү үйлчилгээ нь үүлэн технологид шилжсэнээр эмнэлэг, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч нарт өвчтөний мэдээллийг харилцан солилцох, судалгаа, дүн шинжилгээ хийх замаар улсын эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах ач холбогдолтой аж.

ЭХ СУРВАЛЖ: Nation Thailand