images

ИРГЭДИЙН АНХААРАЛД - БҮРТГЭЛ

МЭДЭЭ

2022-10-05

246

Сүүлийн үед Тайландын Хаант Улсын зарим хот, суурин газарт их хэмжээний хур тунадас орж байгаа, цаашид ч үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул иргэд Та бүхэн анхаарал, сонор сэрэмжтэй байж, үер, усны гамшгаас урьдчилан сэргийлнэ үү. 

Байгалийн давагдашгүй хүчин зүйл, байгалийн аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, Монгол иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах ажлын хүрээнд тус Элчин сайдын яамнаас Тайландын Хаант Улсад ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийн бүртгэлийг шинэчлэн, шаардлагатай бүртгэлийг хийж байгаа тул иргэд Та бүхэн өөрийн мэдээллийг доорх хүснэгтийн дагуу үнэн, зөв бөглөж, Элчин сайдын яамны консулын асуудал хариуцсан ажилтны албаны “[email protected]” цахим шуудангийн хаягаар хүргүүлнэ үү. 

Бүртгэлтэй холбоотой асуудлаар тус Элчин сайдын яамны +66-0-2168-8599, мөн консулын асуудал хариуцсан ажилтантай +66-061-026-9692 болон +66-098-1096 дугаарын утсаар холбогдож, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. 

Энэхүү бүртгэл нь иргэн Таны хууль ёсны эрх ашгийг хамгаалах, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээг цаг алдалгүй, түргэн шуурхай үзүүлэх зорилгоор хийгдэж байгаа ба Таны мэдээллийг бусад зорилгоор ашиглахгүй тул бүртгэлд идэвхтэй хамрагдана уу.