images

“ИХ 20” БҮЛГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТААР ИНДОНЕЗ УЛС ЭХ ДЭЛХИЙГЭЭ ХАМГААЛАХЫГ УРИАЛАВ

МЭДЭЭ

2023-09-11

160

“Их 20” бүлгийн дээд хэмжээний уулзалтад хөгжиж буй орнуудыг төлөөлөн оролцож буй Индонез Улс тус уулзалтын үеэр бусад гишүүн улсыг дэлхий дахинд хүний амьдрах орчин, экосистемийг дэмжих чиглэлээр хамтран ажиллахыг уриалав. Бямба гарагт хийсэн албан ёсны мэдэгдэлдээ Индонез Улсын Ерөнхийлөгч Жоко Видодо нүүрстөрөгч багатай эдийн засагт шилжих шилжилтийг хурдасгах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх шинэлэг санхүүжилт гэсэн хоёр хандлагыг онцолсон байна.

Эрчим хүч, байгаль орчны хямрал, дэлхийн уур амьсгалын өөрчлөлт зэрэг аюул заналхийлж дэлхийн нөхцөл байдал улам дордож байгаатай холбогдуулан энэхүү уриалгыг гаргажээ. Азийн бүс нутагт 52.2 хэмийн дээд амжилт тогтоогоод байгаа бөгөөд ойрын таван жилдээ ч нэмэгдэх төлөвтэй байна.

Нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулах чиглэлээр Индонез Улс ажиллаж, 2019 онд 54.8 сая тонн, 2022 онд 91.5 сая тонн нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг бууруулж чадсан.

Үүнтэй уялдуулан Индонез Улс мөн өөрийн хүчин чармайлтаар утааг бууруулах зорилтоо 31.89 хувь, олон улсын дэмжлэгтэйгээр 43.2 хувьд хүргэсэн.

Дээд хэмжээний уулзалтын хүрээнд Нэгдүгээр хуралдаан: Нэг дэлхий, Хоёрдугаар хуралдаан: Нэг гэр бүл, Гуравдугаар хуралдаан: Нэг ирээдүй гэсэн гурван үндсэн хуралдаан зохион байгуулагдсан байна.

Эх сурвалж: Antara News