images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД АСАН ТАКСИН ЧИНАВАТ ӨРШӨӨЛ ХҮСЭВ

МЭДЭЭ

2023-09-01

206

Бангкок хотын Реманд хорих ангид ял эдэлж буй Тайландын Хаант Улсын Ерөнхий сайд асан Таксин Чиноват Эзэн хааны өршөөлд хамрагдах хүсэлт гаргасныг үүрэгт ажлаа хүлээлгэн өгч буй тус улсын Шадар сайд Виссану Креа-нгам хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа онцлон тэмдэглэв. Тэрбээр Ерөнхий сайд асан Таксин Чиноват-ын хүсэлтийг холбогдох журмын дагуу шийдвэрлэнэ гэдгийг тэмдэглэв. Түүнчлэн Ерөнхий сайд асан Таксин Чиноват олон нийтийн бус ганцаарчилсан өршөөлд хамрагдах хүсэлт гаргасан бөгөөд энэ тохиолдолд хүсэлтийг Эзэн хаан өөрийн үзэмжээр шийдвэрлэдэг онцлогтой ажээ. Тайландын Хаант Улсын Ерөнхий сайд асан Таксин Чиноват 15 жил гадаад улсад байсны эцэст 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр эргэн ирсэн бөгөөд тус улсын Дээд шүүхээс түүнийг эрх мэдлээ урвуулан ашигласан гэх гурван зүйл ангиар буруутган, нийт 8 жилийн хорих ял ногдуулсан билээ.

Эх сурвалж: Bangkok Post