images

БАНГКОК ХОТЫН МЕТРОНЫ (MRT) ХОЁР ШУГАМЫГ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХЭСЭГЧЛЭН ХАНГАХ БОЛНО

МЭДЭЭ

2023-08-30

170

Тайландын төмөр замын тээвэрт нарны эрчим хүчийг ашиглах анхны гэрээг CKPower (CKP), Bangkok Expressway болон Metro (BEM) компани хооронд энэ 8 дугаар сарын 29-ний өдөр байгуулжээ. АСЕАН-ны бүс нутагт сэргээгдэх эрчим хүчний тэргүүлэгч компани болох CKP нь Тайландад анх удаа нарны эрчим хүчээр MRT метроны галт тэргийг хангах гэрээг MRT галт тэрэг болон Бангкок дахь хэд хэдэн хурдны замын оператор BEM компанитай байгуулсан байна.

CKP компанийн Гүйцэтгэх захирал Танават Тривисвавет "Тайландад анх удаа нарны эрчим хүчийг төмөр замын тээвэрт эрчим хүчээр хангахад ашиглах болно. Энэхүү түүхэн гэрээг байгуулсан Тайландын анхны эрчим хүчний үйлдвэрлэгч компани болж байгаадаа баяртай байна. Энэхүү гэрээ нь мөн нарны эрчим хүчийг шинэ салбарт ашиглах замыг нээж, Тайланд Улсад сэргээгдэх эрчим хүчийг ашиглахыг хөхиүлэн дэмжиж байгаа болно" гэв.

BEM компанийн Гүйцэтгэх захирал Сомбат Китиалаксана мөн “MRT метроны галт тэргэнд нарны эрчим хүчийг ашигласнаар тус компани нь хүлэмжийн хийн ялгарлыг 300,000 тонн нүүрстөрөгчийн давхар исэлтэй тэнцэх хэмжээгээр бууруулах юм” гэв. "CKP-тэй хамтран ажилласнаар 2065 он гэхэд нүүрстөрөгчийн хийг бууруулах зорилтдоо хүрэхийн зэрэгцээ цахилгаан эрчим хүчний зардлыг бууруулах болно" гэдгийг мөн хэлэв.

Эх сурвалж: Nation Thailand