images

ТАЙЛАНДЫН ПЫА ТАЙ НАМЫН СРЕТТА ОЛОНХИЙН САНАЛААР ЕРӨНХИЙ САЙДААР СОНГОГДОВ

МЭДЭЭ

2023-08-22

184

Мягмар гарагт буюу 8 дугаар сарын 22-ны өдөр Пыа Тай намаас нэр дэвшигч Стретта Тависин Тайландын 30 дахь Ерөнхий сайдаар тодорсноор 100 орчим хоног үргэлжилсэн улс төрийн мухардлыг эцэслэв.

Олон цаг үргэлжилсэн хэлэлцүүлгийн эцэст үл хөдлөх хөрөнгийн магнат асан Стретта Тависин Мягмар гарагт болсон Парламентын нэгдсэн хуралдаанаар шаардлагатай 374 санал авахаас нийт 482 санал авч сонгогдов. Санал хураалтад 165 гишүүн эсрэг санал өгсөн бол 81 гишүүн түдгэлзэж, 19 гишүүн оролцоогүй байна. Тэрбээр мөн Парламентын Дээд танхимын 152 сенаторын саналыг авсан бол түүний эсрэг санал өгсөн гишүүдийн олонхи нь “Move Forward” намын гишүүд байв. Стретта Тависин нь Пыа Тай нам тэргүүтэй 11 намаас бүрдсэн эвслээс Ерөнхий сайдад нэр дэвшсэн цорын ганц нэр дэвшигч байв. Тус эвсэл нь Парламентын Доод танхимд олонхи буюу нийт 314 суудалтай юм.

Шинэ Засгийн газар танхимаа бүрдүүлэхийн өмнө хааны зөвшөөрлийг авах шаардлагатай юм.

Эх сурвалж: Nation Thailand