images

ТАЙЛАНД-ШРИ ЛАНКА ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛАХААР БАНГКОК ХОТНОО УУЛЗАНА

МЭДЭЭ

2023-08-21

205

Тайланд Шри Ланктай хийх чөлөөт худалдааны зургаа дахь шатны яриа хэлэлцээг Бангкок хотноо зохион байгуулна гэж Худалдааны яамны харьяа Худалдааны хэлэлцээний газраас мэдэгдэв.

ХХГ-ын захирал Аурамон Суптавитум хэлэхдээ, хоёр талын хамтарсан хороо гурван хоногийн хугацаанд хуралдахдаа барааны худалдаа, гарал үүслийн дүрэм, үйлчилгээ, хөрөнгө оруулалт, техникийн саад тотгор, хууль зүйн зэрэг долоон асуудлыг хэлэлцэх юм. Түүний хэлснээр Шри Ланктай чөлөөт худалдааны хэлэлцээг 2024 оны эх гэхэд дуусгана гэж найдаж байгаагаа илэрхийлэв.

Тайланд, Шри Ланка хоёр 2018 оноос хойш чөлөөт худалдааны хэлэлцээг эхэлсэн боловч цар тахлын улмаас болон Шри Ланкийн талын бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон зэргээс шалтгаалан удааширсан ажээ.

Оны эхний зургаан сарын байдлаар хоёр улсын хоёр талын худалдааны хэмжээ 178.99 сая ам.доллар (6.34 тэрбум бат)-т хүрсэн байна. Тайландаас Шри Ланкад хийсэн экспорт 119.62 сая долларт хүрсэн бол импорт 59.37 сая долларын хэмжээтэй байгаа ажээ.

Эх сурвалж: Nation Thailand