images

ХЯТАД УЛС ТАЙЛАНДТАЙ САЛБАР ДУНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛЖ БАЙНА

МЭДЭЭ

2023-08-21

196

Хятадын Коммунист Намын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн Ван И хоёр улсын харилцааны хөгжилд олон улсын өнөөгийн байдал болон Тайландын дотоод байдал өөрчлөгдөхгүй гэдгийг тэмдэглэжээ.

Ван И уулзалтын үеэр “Хятад Улс олон улсын салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн байгаа бөгөөд ялангуяа Хятад-Тайландын төмөр зам, Хятад-Лаос-Тайландын төмөр замын холболтын шугамын бүтээн байгуулалтыг хурдасгах, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн үйл ажиллагааг таслан зогсоохын төлөө хамтран ажиллах” талаар дурджээ. Тэрээр мөн АСЕАН-ны эдийн засгийн өсөлтийн төв байгуулах хүчин чармайлтыг дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

Хятад улс АСЕАН-ны улстай хамтран Өмнөд хятадын далай дахь бүс нутгийн зохицуулалтыг бий болгох, энх тайван, найрамдал, хамтын ажиллагааны бүс болгохын төлөө чармайлт гаргахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.

“Олон улсын болон бүс нутгийн тодорхойгүй байдал нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд Тайланд Улс Хятад Улстай яриа хэлэлцээг цаашид эрчимжүүлж, олон салбарын харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Хятад-Лаос-Тайландын төмөр замын холболтыг ахиулж, хамтдаа хөгжихөд бэлэн байна” гэж Тайландын Гадаад хэргийн сайд Дон Прамудвинай мэдэгджээ.

Эх сурвалж: Nation Thailand