images

ЭЛЧИН САЙД А. ТӨМӨР ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ЦОГ ЖАВХЛАНТ ХААНД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ

МЭДЭЭ

2020-10-27

225

Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А. Төмөр 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Тайландын Хаант Улсын Цог жавхлант хаан Маха Вачиралонгкорн Пра Вачираклаочаоюхуа-д Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. 

Тайландын Цог жавхлант хаан Элчин сайдаар томилогдсонд баяр хүргэж, Монгол Улс нь үзэсгэлэнт байгаль, өргөн уудам тал нутгаараа алдартай бөгөөд монголчууд зочломтгой, найрсаг ард түмэн болохыг дурьдав. Мөн хоёр улсын нийслэл болох Улаанбаатар, Бангкок хот хооронд эгч дүүсийн харилцаа хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. 

Элчин сайд А.Төмөр хоёр улсын хот хоорондын харилцаа болон орон нутгийн хамтын ажиллагааг идэвхижүүлэхэд анхаарч, хоёр улсын харилцааг цаашид бүх түвшинд гүнзгийрүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар хичээн ажиллах болно гэдгээ хэлэв.