images

BANGKOK ART BIENNALE САНГААС ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ ҮЗЭСГЭЛЭНД МАНАЙ ХОЁР УРАН БҮТЭЭЛЧИД ОРОЛЦОВ

МЭДЭЭ

2020-11-05

223

Bangkok Art Biennale сангаас “Гарах гарц” (Escape routes) сэдвээр уран зураг, орчин үеийн урлагийн үзэсгэлэнг 2019 оноос хойш Бангкок хотноо хоёр дахь удаа зохион байгуулж байна. Тус үзэсгэлэнд манай хоёр авьяаслаг залуу уран бүтээлч Батжаргалын Баатарзориг, Болдын Номин нар Ёко Оно, Ай Вэйвэй, Марина Абрамович зэрэг 34 улсын 82 уран бүтээлч нартай хамт өөрсдийн уран бүтээлээрээ оролцож байгаа юм. 

Монгол Улсаас оролцож буй уран бүтээлч Б.Баатарзоригийн уламжлалт монгол зургийн техникийг орчин үеийн хэв маягт нийцүүлсэн “Ангараг дээрх харийнхан” (Mars Alien), бөө мөргөлийн уламжлал, эр зоригийг билэгдсэн “Чоно” (Alpha), ан гөрөөг харуулсан видео дүрс бүхий “Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан, Бямба, Ням, Даваа” (Davaa, Myagmar, Lhagva, Purev, Baasan, Byambo, Naymand Davaa) зэрэг бүтээл тавигдсан бол уран бүтээлч Болдын Номин одоогийн нийгмийн анхаарлын төвд байдаг сэдвийг хөндсөн “Хүүхэлдэй” (Pupa), хүний зан үйл, амьдралын хэв маягийг харуулсан “Мултиверс” (Multiverse), “Тэгшитгэл” (Equation), “Чагтага” (Chagtaga) зэрэг бүтээлээрээ тус тус оролцож байна. 

Үзэсгэлэн Бангкок хотын Уран зураг, соёлын төвд 2021 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл үргэлжилнэ.