images

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

МЭДЭЭ

2023-05-24

264

Энэ оны 5 дугаар сарын 23-ноос 27-ны өдрийн хооронд Бангкок хотноо Азийн шилдэг тогооч нарын дунд зохион байгуулагдаж байгаа “Thailand Ultimate Chef Challenge” тэмцээнд монгол тогооч нарын баг амжилттай оролцож байна. Өнөөдрийн байдлаар пицца хийх төрөлд тогооч Д.Ганбаатар, Э.Энхбаяр нар мөнгөн медал, мөн төрөлд тогооч Т.Алтангэрэл хүрэл медал, ургамалд суурилсан хоол хийх төрөлд тогооч Э.Энхтуяа хүрэл медал тус тус авсан байна.

Зүүн Өмнөд Азийн бүс нутаг болон Тайландад алдартай тус тэмцээнд олон улсын 700 гаруй мэргэжлийнтогооч нар чансаагаа сорьж байгаа юм.