images

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

МЭДЭЭ

2023-05-17

290

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр комиссын 79 дүгээр чуулганы үеэр НҮБ-ын АНДЭЗНК-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжабанатай  уулзаж, тус комисстой байгаль орчин, статистик, гамшгийн эрсдлийг бууруулах, транзит тээвэр, худалдааг хөнгөвчлөх асуудал, далайд гарцгүй хөгжиж буй улсын эрх ашгийг хамгаалах зэрэг чиглэлээр идэвхитэй хамтран ажиллаж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Тэрээр Монгол Улсын Засгийн газраас Боомтын сэргэлтийн бодлого хэрэгжүүлж буйг онцолж, Хуурай боомтыг Монгол Улсад хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж буйд комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн даргад талархал илэрхийлэв.