images

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

МЭДЭЭ

2023-05-19

258

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын дэргэд суугаа Монгол Улс, БНХАУ, БНСУ-ын Байнгын төлөөлөгчийн газар хамтран комиссын 79 дүгээр чуулганы үеэр “Ногоон эрчим хүчний коридор: Эрчим хүчний системийн холболтыг Тогтвортой хөгжлийн зорилттой уялдуулах нь” (Green Power Corridors: Aligning Power System Connectivity with Sustainable Development) сэдэвт тусгай арга хэмжээг 2023 оны 5 дугаар сарын 19-нд зохион байгуулав. Монгол Улс нь сэргээгдэх эрчим хүчний ихээхэн нөөцтэй бөгөөд Азийн хөгжлийн банкны “Зүүн Хойд Азийн Эрчим хүчний системийн интеграцчлал” (NAPSI) төслийн хүрээнд цаашид эрчим хүчний сүлжээг системтэйгээр өргөтгөж, өндөр хүчдэлийн хил дамнасан холболтыг хөгжүүлэх замаар ойрын ирээдүйд хямд өртөгтэй, цэвэр эрчим хүч экспортлох боломжтой гэсэн тооцооллыг гаргасан тухай тусгай арга хэмжээнд оролцсон шинжээчид тэмдэглэв.

Харин БНХАУ нь шинэлэг, ногоон эрчим хүчний систем бий болгоход онцгой ач холбогдол өгч, нар, салхины эрчим хүчний эх үүсвэрийг тус улсын хойд хэсэгт болон томоохон хотод байгуулж болгож, 2022 онд 2.7 наяд киловат эрчим хүчийг зөвхөн сэргээгдэх эрчим хүчний үүсвэрээр үйлдвэрлэсэн талаар арга хэмжээний үеэр мэдээлэв. Мөн тус улс нь Ази, Номхон далайд сэргээгдэх эрчим хүчний технологийг нэвтрүүлж, дэд бүтцийг нь байгуулахад чиглэсэн олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхийг дэмжиж буйг онцолж, цаашид Дэлхийн цэвэр эрчим хүчний түншлэл (the Global Clean Energy Partnership)-ийн хүрээнд Зүүн Хойд Азийн бүс нутагт эрчим хүчний тогтвортой байдал, нэгдмэл эрчим хүчний зах зээлийг бий болгохын чухлыг арга хэмжээний үеэр тэмдэглэсэн байна.