images

АСЕАН-БНЭУ-ЫН ТЭНГИСИЙН ЦЭРГИЙН АНХНЫ СУРГУУЛИЛТ БОЛЖ БАЙНА

МЭДЭЭ

2023-05-09

275

АСЕАН- БНЭУ-ын тэнгисийн цэргийн анхны 2 дахь шатны сургуулилт 5 дугаар сарын 7-8-ны өдөр, харин нээлттэй тэнгист болж буй боомтын шатны сургуулилт нь 5 дугаар сарын 2-4-ний өдөр тус тус Сингапур Улсын Чанги боомт дахь тэнгисийн цэргийн баазад явагдсан байна. Тус бүс нутагт БНХАУ өөрийн цэргийн хүчийг нэмэгдүүлж, Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн маргаанхурцдах төлөвтэй байгаа энэ үед АСЕАН-БНЭУ-ын гишүүн улс ийнхүү анх удаа Өмнөд Хятадын тэнгист хамтарсан сургуулилт хийж байгаагаараа онцлог юм. Тус сургуулилтад Филиппин Улс ихээхэн ач холбогдол өгч, нийт 140 хүний бие бүрэлдэхүүнтэй багийг BRP Антонио Луна (FF-151) усан онгоцын хамт илгээжээ. нэхүү сургуулилтаар БНЭУ нь Зүүн Өмнөд Азийн түнш улсын өмнө ньтулгарч буй сорилтыг ойлгож, шийдвэрлэхэд нь илүү идэвхтэй үүрэг гүйцэтгэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Өмнө нь Өмнөд Хятадын тэнгис дэх геополитикийн ээдрээтэй асуудлаар БНЭУ байр сууриа ил тод илэрхийлэхээс зайлсхийж ирсэн. Гэсэн хэдий ч 2014 оноос хойш БНХАУ нь Зүүн Өмнөд Азийн газар нутгийн бүрэн эрхт байдалд илтээр халдаж, болчимгүй алхам хийж байгаад БНЭУ эсэргүүцсэн байр суурьтай болсон гэж Philippine-Middle East Studies Association судалгааны төвийн Өмнөд, Зүүн Өмнөд Азийн асуудал эрхэлсэн захирал Дон МакЛейн Гилл мэдэгдсэн байна. Мөн АСЕАН-БНЭУ-ын хамтарсан сургуулилт нь "Энэтхэг-Номхон далайн стратегийн түншлэлийг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна” гэж судлаач дурджээ.